ЯПОН ОХИН ХИРАНОГИЙН ЯЛАЛТ БУЮУ 48 ЖИЛИЙН ДАРААХ МЕДАЛЬ

2017-06-03  

Япончууд Дэлхийн аваргаас нэгбүрчилсэнгийн төрөлд медаль авна гэдгийг мартсан байжээ. Германы Мюнхен хотод болсон Дэлхийн АШТ-нээс Тонуку Кобуда алтан медаль авснаас хойш 48 жил өнгөрчээ. Тэгвэл мандаж буй Хирано охин 48 жилийн дараа хүрэл медалийн болзол хангалаа. 16 насандаа Дэлхийн цомын аварга (2017), Япон улсын хамгийн залуу аварга, Ази тивийн аварга (2018). Дэлхийн хамгийн залуу аваргын бүх рекордыг Хирано охин эзэмшиж буй.

Өнгөрсөн 5-р сард Вужид болсон Азийн АШТ-ний финалд дэлхий, олимпийн аварга Динг Нинийг нутаг дээр хожиж аварга болсон Хирано охиныг " хар салхи" гэж цоллох болсон. Түүний өмнө тэсэж зогсох ганц ч теннисчин үлдэхгүй болсон гэх утгаар ийнхүү Хирано охиныг нэрлэх болсныг мэргэжилтнүүд онцолж байна. Тэр медалийн өнгөө хувиргах ээлжит тоглолтоо хийнэ. Түүний дараагийн учраа бол дэлхий, олимпийн аварга, дэлхийд 1-д эрэмблэгдэж буй Динг Нин. Энэхүү тоглолтыг гал гарсан тоглолт болно хэмээн дэлхий нийтээрээ хүлээж байна. Хэн ялсан нь аваргын төлөө тоглох энэ тулааныг 2017 оны дэлхийн АШТ-ний оргил тоглолт гэж нэрлэж болно. Азийн АШТ-нд хожигдсон даагаа нэхэх боломж Динг Нинд олдож буй бол, түүнийг тохиолдлоор хожоогүй гэдгээ батлах боломж Хирано охинд бас бий. -Би аз жаргалтай байна. Япон улс дэлхийн аваргаас медаль авалгүй хичнээн удсаныг би мэднэ. Энэ медалийг эх орондоо авчирч, түүхэн амжилт тогтоосноо мэдрэх, түүхийн хуудсанд орох болсондоо хязгааргүй баяртай байна. Миний хувьд Азийн аварга болсноос хойш айдас, түгшүүрийг мэдрэхээ больсон гэж Хирано охин сэтгүүлчдийн асуултад итгэлтэй хариуллаа.

Дэлхийн аварга хэн болох вэ? гэдэг асуулт теннисний ертөнцөд эргэлдэж эхлэв.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?