АРСЛАНГУУДЫН НЭРЭМЖИТ БАРИЛДААНД ХАРЦАГА Б.БАТ-ӨЛЗИЙ ТҮРҮҮЛЛЭЭ

2017-06-03  

Монгол улсын арслан хүчит арслан Лувсан-чимэдийн Сосорбарам, Өлзийсайханы Эрдэнэ-Очир нарын нэрэмжит улс аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан Төв аймгийн Зуунмод хотод явагдлаа.

Барилдаанд улсын гарди Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Батмөнх, улсын заан Б.Соронзонболд нараар манлайлуулсан хүчит 128 бөх зодоглосноос Ховд аймгийн зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан Б.Батмөнх үзүүрлэсэн байна.

Их шөвөгт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын заан Б.Соронзонболд, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер аймгийн арслан Д.Хүдэрбулга шалгарсан аж. Бөхийн барилдааны зүүний манлай улсын гарди Ж.Бат-Эрдэнэ дөрвийн даваанд аймгийн арслан Д.Хүдэрбулгад өвдөг шороодсон бол Завхан аймгийн харьяат аймгийн харцага Анхбаяр сайн барилдаж улсын начин Л.Гантулгаар гурав давсан байна.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?