Реал Мадридыг Ювентус зогсооно гэсэн маргаанд цэг тавилаа. Хэн нь хожих вэ? Гэдэг санал асуулганд оролцогчид 50:50%-иар хуваагдсан байсан. Ювентусыг дэмжигчид,- Ювентусын давуу тал бол нягт хамгаалалт. Хэн ч сэт цохиж чадахгүй. Шилдэг хаалгач. Хурдан, осолтой сөрөг довтолгоо. Хигуян нарын онцгой довтлогч гэдгээ онцгойлсон.
Харин Реал Мадридыг дэмжигчид, - Супер баг. Хожлын машин. Серхио Рамос байсан цагт Реалыг нугаслах хүчтэн байхгүй. Дээр нь шилдэг довтлогч Роналдогийн өмнө ямар ч хаалгач тэсэхгүй. Ингэж үзсэнээ илэрхийлсэн. Тоглолтын харьцаа 1:0, 2:1, гэсэн харьцаагаар өндөрлөнө. Энэ бол финалын тоглолт. Тиймээс контратак хийх боломж байхгүй, тийм нөхцөл ч олгохгүй. Сайндаа л 2 гоол хоёр хийнэ гэж мэргэжилтнүүд дүгнэсэн ч амьдрал дээр батлагдаагүй. Кардифф хотын цэнгэлдэх хүрээлэнд болсон финалын тоглолтонд нийтдээ 5 гоол орсноос 3 нь хоёрдугаар үед Ювентусын хаалганд орсон үйл явдал өрнөв. Ювентусын Манзукович оруулсан нэр төрийн ганц гоол нь бараг л "азын" гэж нэрлэж болохоор байв. Үндсэндээ Ювентус бут ниргүүлэв. Роналдо 20, 64 дэх минутанд гоолдож шилдэг хөлбөмбөгч гэдгээ дахин харуулав. Шилдэг хаалгач Буффоны хувьд 4 гоол алдана гэж хэн ч санаагүй. Түүний хувьд, эхний 2 бөмбөгийг хааж болох байсан ч, Реалын тоглогчоос цохисон бөмбөг нь Турины хамгаалагчийн хөлөөс ойж, эргэлт орж, чиглэлээ өөрчилсөн нь гоол алдахад хүргэсэн гэж өмгөөлөх нэгэн байна. Гэхдээ л хүчтэй илүү гэдгээ үзүүллээ. Реал Мадрид 12 дахь цомоо өргөлөө. Сүүлийн 4 жилд 3 дахь удаагаа Аваргуудын Лигид түрүүлснээр алдарт Барселона багийн 6 жилд 3 түрүүлсэн амжилтыг эвдэж чадлаа. Зинадин Зидан дасгалжуулагчаар ажиллах хоёр дахь жилдээ 2 дахь удаагаа аваргуудын лигийн цомыг өргөв. Реал Мадрид Испанийн Ла Лигийн аварга, Аваргуудын Лигийн аваргын цомыг дараалан өргөв. Одоо тэднийг супер цом хүлээж байна.