МА ЛОНГ, ШҮ ШИН, ФАН ЗЭ ДУН НАРЫГ ХОЖНО ГЭДЭГ ДАВШГҮЙ ДАВАА

2017-06-04  

Эмэгтэйчүүдийн нэгбүрчилсэн төрөлд 3 хятад, нэг япон теннисчин үлдсэн. Аваргын төлөө Динг Нинг залуу тамирчин Жу Юлингтай финалдана. Дэлхийн цомын аварга Лю Ши Вей Жу Юулингд 4:3-аар ялагдаж мандаж буй од Хиранотай хамт хүрэл медаль дээр буулаа.

Харин эрэгтэй нэг бүрчилсэн төрөлд Ма Лонг, Шу Шин, Фан Зэ Дун, Ли Гуанг нар эхний 8-д үлдээд байна. Тэмцээнийг зохион байгуулагч орны Тимо Болл дэлхийн нэг номерийн тамирчин Ма Лонг хожиж чадвал медальд хүрэх бол Овчаров мөн л хятадын Фан Зэ Дуныг хожиж байж медалийн булангаас чангаана.

Гадаад тамирчдад медальд хүрэх боломж өмнөд Солонгосын Ли Сангсу болон Тайваны Вонг До нарт нээгдсэн. Тэдний хэн хожсон нь шилдэг 4-т үлдэж хүрэл медаль дээр "унах" юм. Энд хүрэхийн тулд хятадын домогт тамирчин Жан Жэйкийг 32-р үед өмнөд Солонгосын залуу тамирчин Ли Сангсу 4:1-ээр хожиж замаа зассан.

Харин Ма Лонг, Шу Шин, Фан Зэ Дун нарыг хожно гэдэг бардаг даваа биш гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?