Италийн Рома клубийн жигүүрийн хагас хамгаалагч Мохамед Салах 35 сая фунтээр Ливерпүүлтэй нэгдэж байна. Өнгөрсөн улиралд Италийн лигид 16 гоол оруулж 11 гоолын дамжуулалт хийсэн Египт залуу Англид хоёрдох удаагаа газардаж буй нь энэ юм.
Тэрээр 2014 онд Швейцарын “Базел” клубээс Лондоны “Челси”-д ирж байсан ч өөрийгөө нээж харуулж чадалгүй Италийн “Фиорентино”-руу зарагдаж байсан билээ. Лигтээ дөрөвдүгээр байр эзлээд буй “Ливерпүүл” клуб солилцоо наймааны цонхоор идэхтэй ажиллах төлөвтэй байгаа бөгөөд тэдний дараагийн бай нь “Саутхэмптон”-ын төвийн хамгаалагч Виржил Ван Дик. Довтолгоондоо сайн байсан ч хамгаалалтад хангалтгүй байсан тэд Голланд залууг эгнээндээ нэгтгэснээр асуудлаа шийднэ гэж үзэж байна.
О.ДАШНЯМ