УАРРИОРС ТАЛБАЙДАА ХОЖИГДСОНГҮЙ

2017-06-05  

 

Хойд Амеркийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аваргын төлөөх цувралын хоёрдох тоглолт өнөө өглөө явагдлаа. Улирлыг амжилтаараа тэргүүлж дуусгасан “Голден Стэт Уариорс” талбайдаа аваргаа хамгаалагч “Кливланд Кавалерс”-ыг хүлээн авч 132:113-аар хожил байгууллаа.

Тоглолтын эхний үед багууд тэнцүүхэн өрсөлдөж 40:34-өөр талбайн эзэд илүүрхсэн. Энэ үед Кевин Дурант онцгой байж багаа оноо авалтаар тэргүүлсэн. Хоёрдугаар үед зочдоос Леброн Жемс сайн тоглож баг нь 30:27-оор илүүрхсэн байна. Харин хоёрдугаар хагасд уламжлал ёсоор “Голден Стэт Уариорс” шилдэг тоглолтоо үзүүлж өрсөлдөгчөөсөө 11 оноо илүү авсан. Энэ давамгайлаа тэд шийдвэрлэх дөрөвдүгээр үед ч хадгалж цувралыг 2:0-ээр тэргүүлж эхэллээ. Тоглолтод талбайн эздээс Кевин Дурант 33 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Стефэн Кари 32 оноогоор багтаа тусалсан байна.

Харин аваргаа хамгаалагч багаас Леброн Жемс талбайд 39 минутыг өнгөрүүлэхдээ 29 оноо авч багаа тэргүүлсэн бол Кевин Лав 27, Кайри Өрвинг 19оноо авсан юм. Цувралын дараагийн тоглолт ирэх Лхагва гарагт “Кливланд Кавалерс”-ын талбайд явагдана.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?