НААДМЫН ӨМНӨХ ЧАНСААГ АЙМГИЙН АРСЛАН О.ХАНГАЙ ТЭРГҮҮЛЛЭЭ

2017-06-06  

Монголын Үндэсний бөхийн холбооноос улирал бүр гаргадаг чансаа гарлаа. Чансааг сар шинийн барилдаанаас хойш зохиогдсон нийт 10 барилдаанд зодоглосон амжилтыг харгалзаж гаргасан байна. Энэ удаагийн чансааг тавдугаар сард зохиогдсон Арслан болон Аваргуудын нэрэмжит барилдаанд түрүүлсэн Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан Оргихын Хангай тэргүүлсэн байна.

Мөн Цагаан сараас хойш барилдааныг бараг алгасалгүй зодоглосон Увс айгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь чансааны дэд байрт жагссан юм. Та бүхэнд шилдэг арван бөхийг танилцуулья.

1. Аймгийн арслан О.Хангай

2. Улсын арслан Н.Батсуурь

3. Улсын харцага Ө.Бат-Орших

4. Улсын заа Б.Пүрэвсайхан

5. Улсын харцага Н.Жаргалбаяр

6. Улсын начин Ч.Хөхчирэнгэр

7. Улсын харцага Б.Бат-Өлзий

8. Улсын өсөх идэр начин Э.Энхбат

9. Улсын арслан Р.Пүрэвдагва

10. Улсын харцага Т.Баасанхүү нар чансааг тэргүүлсэн байна. Чансаанд улсын аварга Ч.Санжаадамба 14 дүгээр жагссан бол улсын харцага Ц.Содномдорж 11-т эрэмбэлэгдсэн аж. Мөн улсын залуу арслан Э.Оюунболд 17-д бичигдсэн байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?