ВИРЖИЛ ВАН ДИК ЛИВЕРПҮҮЛИЙН ТОГЛОГЧ БОЛЛОО

2017-06-06  

Английн Саутхэмптон клубийн ахлагч, төвийн хамгаалагч Виржил Ван Дик Ливерпүүл клубтэй нэгдлээ. Голланд хамгаалагчийн төлөө Ливерпүүл 50 сая орчим фунт зарцуулсан бөгөөд 7 хоногийн 200 мянган фунтийн цалин олгохоор тохирсон аж. Ингэснээр Ван дик “Улаан”-уудын хамгийн өндөр цалинтай тамирчин блож байгаа юм.

Виржил Ван Дикд Ливердүүлээс гадна “Манчестер сити”, “Челси” зэрэг клубууд санал хүргүүлсэн ч тоглогч өөрөө “Анфилд”-д Юрген Клоппын удирдлагад тоглохыг илүүд үзсэн байна. Энэ нь Ливерпүүл клубийн хувьд энэ зун хийж буй гурав дахь наймаа нь бөгөөд тэд “Челси”-ээс Соланко, “Рома”-аас Мухамед Сала нарыг эгнээндээ нэгтгээд байсан юм.

Сонирхуулахад Ван Дик “Саутхэмптон”-оос “Ливерпүүл”-д зарагдаж буй 6 дахь тамирчин нь болж байна. Өмнө нь Адам Лаллана, Дэян Ловрен, Натанел Клайн, Сайдо Мане, Рики Ламберт нар “гэгээнтэн”-үүдээс Ливерпүүлрүү шилжиж байсан билээ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?