Г.ГАНБАЯР ЕВРОП ТИВЭЭС МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-06-06  

Унгарын домогт хөлбөмбөгчин Фушкашийн академид суралцаж буй “Хоромхон” клубийн довтлогч Г.Ганбаяр 17 хүртэлх насны ангилалд “Сузуки кап” тэмцээнд оролцож байгаа билээ. Өчигдөр тус тэмцээний хүрэл медалийн төлөө Фушкашийн академийн баг Будапешт Хонвед багтай тоглолоо. Тоглолтын үндсэн цагт багууд 1:1-ээр тэнцсэн бөгөөд торгуулийн цохилтоос Фушкашийн академийн баг 7:6-аар хожил байгуулсан байна. 

17 насандаа дээд лигид тоглож явсан авьяаслаг тамирчин Г.Ганбаяр багийнхаа гуравдах торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэсэн юм. Ийнхүү Дархан-уул аймгаас гаралтай тамирчин Г.Ганбаяр Европ тивээс медаль хүртсэн анхны Монгол хөлбөмбөгчөөр тодорлоо.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?