ШЕЙК ТИОТЕ ТААЛАЛ ТӨГСЛӨӨ

2017-06-06  

Хөлбөмбөгчийн замналынхаа оргил үеийг Премьер лигийн “Нью Кастл Юнайтед” клубэд өнгөрүүлсэн Зааны ясан эргийн хагас хамаалагч Шейк Тиоте 30 насандаа таалал төгслөө. Тэрээр Хятадын хоёрдугаар лигийн “Бээжин Энтерпресс” клубэд тоглож байсан бөгөөд өнгөрсөн Даваа гарагийн бэлтгэлийн үеэр зүрх нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн ч сэхээ оролгүй нас барсан байна.

Шейк Тиоте Голландын “Твенте” клубээс мэргэжлийн тамирчны замналаа эхлүүлж 2010 онд Английн “Нью Кастл Юнайтед” ирж өнгөрсөн нэгдүгээр сард Хятадын лигийг зориод байсан юм. Тиоте кареертаа клубийн хүрээнд 238 тоглолтод оролцож 4 гоол оруулж байсан бол шигшээ багтайгаа 52 тоглолт хийж нэг гоол оруулж байжээ. Мөн 2015 онд Зааны ясан эргийн багийн хамт Африкийн цомын тэмцээнд түрүүлж байжээ.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?