"ТАРХИНЫ ЦУС ХОМСРОХ ХАРВАЛТЫН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ” ҮНДЭСНИЙ 4-Р КОНФЕРЕНЦИ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-06-06  

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг “ТАРХИНЫ ЦУС ХОМСРОХ ХАРВАЛТЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ” сэдэвт IV дэхь удаагийн конференци сургалтыг 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ЭМЯ-ны хурлын зааланд амжилттай зохион байгууллаа. 

Тус конференци - сургалтыг Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 болон Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүн амд үзүүлэх мэдрэл, тархи мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, Эрүүл Мэндийн Сайдын 313, 429-р тоот тушаалуудын хэрэгжилтийг хангах, лавлагаа тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор тус эмнэлгийн Мэдрэлийн төвийн хамт олон зохион байгуулсан юм.

Конференцид тус эмнэлгийн удирдлагууд болон ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэг, УНТЭ, УХТЭ, ТТАХНЭ, БХХСАХНЭ, 21 аймаг, 9 дүүргийн ЭМТ, АШУҮИС, Хувийн хэвшлийн эмнэлгүүд, Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн мэдрэл судлал, мэдрэлийн мэс засал, судсан дотуурх оношилгоо, эмчилгээ, дүрс оношилгоо, сэргээн засах, уламжлалт, ерөнхий мэргэжлийн 210 гаруй эмч мэргэжилтэн, эрдэмтэн багш нар оролцлоо.

 

 

Эх сурвалж : Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?