“АРСЕНАЛ” АНХНЫ НАЙМААГАА ХИЙЛЭЭ

2017-06-07  

Английн “Арсенал” клуб энэ зуны анхны наймаагаа албан ёсоор зарлалаа. Дасгалжуулагч Арсен Уэнгэртэй гэрээгээ сунгасан тэд энэ удаа Германы “Шальке 04” клубээс зүүн жигүүрийн хамгаалагч Саед Коласинакыг элсүүлсэн байна. Босни хамгаалагчийн гэрээ энэ жил дууссан тул “Их буучид”-тай үнэгүй нэгдэж таван жилийн гэрээг үзэглэжээ. Тэрээр “Шальке 04”-ын үндсэн багт 94 тоглолт хийж 4 гоол оруулсан юм. Өнгөрсөн улиралд “Бундес лиг”-д 5 гоолын дамжуулалт өгсөн бөгөөд энэ нь лигийн хамгаалагчдыг тэргүүлэх үзүүлэлт болсон. Коласинак нь Германд төрсөн хэдий ч Босни улсын шигшээ багт тоглодог юм. “Арсенал” клуб долоодугаар сарын 1-нд солилцоо наймааны нээгдэхэд шинэ тологчоо албан ёсоор танилцуулна.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?