ГЕРМАНЫ ШИГШЭЭ ДАНИЙГ ДИЙЛСЭНГҮЙ

2017-06-07  

Өнгөрсөн шөнө хөлбөмбөгийн талбайд олон улсын нөхөрсөг тоглолтууд явагдлаа. Энэ хүрээнд Германы шигшээ баг Данийг талбайдаа хүлээн авч 1:1-ээр тэнцэж эвийн гэрээ байгууллаа. Тоглолтын эхний гоолыг Германы багийн хамаалагчдын алдааг Английн Тоттенхэмийн хагас хамгаалагч Эриксэн чадварлаг ашиглаж оруулсан байна. Гоол алдсан Германы шигшээ удаа дараалсан ширүүн довтолгоо хийж байсан ч нэгдүгээр үед гоол чадалгүй байсаар эхний үе өндөрлөсөн.

Харин хоёрдугаар үеийн төгсгөл 88 дахь минутанд Герман хагас хамгаалагч Жошуа Кимих унаж нэгэн гоёмсог гоол оруулж багаа хожигдлоос аварсан юм. Мөн энэ өдөр Израйл болон Молдавын багууд нөхөрсөг тоглолт хийж 1:1-ээр тэнцсэн байна. Тоглолтын эхний гоолыг Молдовын багаас Риди Генсари оруулсан. Харин Израйлийн багаас тэмцээний гоолыг нэмэлт цагийн 95 минутанд Бен Са торгуулийн цохилтоос оруулсан юм. Энэ өдрийн сүүлийн тоглолт Украйн болон Малтийн багууд тоглож 14 дэх минутад Мускатын гоолын ачаар Малт өрсөлдөгчөө хожсон байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?