УЛСЫН НАЧИН Б.ГАНЗОРИГ ЦОЛОО ХУРААЛГАХ УУ ?

2017-06-07  

Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмаар тав давж шөвгөрсөн Увс аймгийн Тэс сумын харьяат улсын начин Б.Ганзориг, Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат улсын начин Б.Баатарцол нараас сэргээш илэрсэн. Улмаар баяр наадмын зохион байгуулах хороо хуралдаж Б.Ганзоригийн цолыг хурааж, Б.Баатарцолын барилдах эрхийг хасах шийдвэр гаргасан. Үүний дараа улсын начин Б.Ганзориг энэ оны хоёрдугаар сарын 20-нд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Шүүхээс баяр наадмын зохион байгуулах хорооны шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гарсан байна. Одоогийн байдлаар “Б.Ганзоригийг улсын начин цолтойгоо барилдаж болно” гэсэн заалтыг шүүхээс “Баяр наадмын зохион байгуулах комисс” болон “Монголын Үндэсний бөхийн холбоон”-нд хүргүүлээд байна. Энэ хэргийн эцсийн шатны шүүх хуралдаан энэ сарын 12-ны өдөр болохоор товлогдсон юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?