“АЛЬЯНС ТЕХ ХАРЦАГА” - “ХОВД МОН-АЛТИУС” 64:72

2017-06-08  

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн 2017 оны улирлын аваргын төлөөх цуврал эхэллээ. Энэ жил финалд “Альянс Тех Харцага”, “Ховд Мон-Алтиус” багууд тунан үлдсэн.

“Харцага” дөрөв дэх удаагаа финалд шалгарсан бол “Ховд Мон-Алтиус” анх удаа аваргын төлөө тоглож байгаа нь энэ. Тоглолтыг “Харцага” маш сайн эхлүүлсэн юм. Гэхдээ нэгдүгээр үеийн төгсгөлийг “Ховд” сайн хийлээ. Хоёрдугаар үед өрсөлдөөн улам ширүүн өрнөсөн юм. “Ховд”-ын легионер Рик Жэзсон хэмээх залууг “Харцага”-аас хамгаалах тоглогч хараахан байсангүй. Тэр хөлийн ажиллагаа, ур чадвар, мэдрэмжээрээ “Харцага”-ын Брэндон Гүүдийг хол хаяж байлаа. Улмаар эхний хагас өндөрлөхөд “Ховд Мон-Алтиус” таван оноогоор илүү байв.

Гуравдугаар үеийн эхэнд  “Ховд Мон-Алтиус” багаас Брэндон Моррис, Б.Батзолбоо нар алсын зайн шидэлтээ байнд нь тусгаж, богинохон хугацаанд онооны зөрүүг 15 болгон холдуулав. Харин үеийн төгсгөлд “Харцага” оноог бага зэрэг ойртуулсан юм. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед “Харцага” тооны харьцааг тэнцүүлэх дайралтаа хийсэн ч бүтэлгүйтэв. Улмаар Үндэсний аваргын төлөөх цувралын эхний тулаанд “Ховд Мон-Алтиус” 72:64-өөр хожлоо. 

Хоёр багийн хамгаалалт дөрвөн үеийн турш тун нягт байсан нь авсан онооноос тодорхой харагдах биз ээ. Багууд бие биедээ амархан оноо авах боломжийг огт олгохгүй байсан юм. Тус тоглолтод “Ховд”-оос Рик Жэксон 26 оноо, 21 самбар авч шилдэг тоглолтоо үзүүлэв. Мөн Б.Моррис 20 оноо, 11 самбар, 6 оновчтой дамжуулалт өгчээ. Харин “Харцага”-аас Э.Дөлгөөн 19 оноо, 12 самбар, Чой Рю Ри 17 оноо, 8 оновчтой дамжуулалт, Б.Гүүде 17 оноо, 17 самбар авсан байна. “Ховд” багаараа 57 самбар авч, будагтай талбайд илүүрхэн тоглосон хожлын үндэс болжээ. Цурвалын дараагийн тоглолт маргааш 19:00 цагт болно.

 

 

Эх сурвалж : МҮСБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?