С.БАТЦЭЦЭГ, П.ОРХОН НАР 63 КГ-Д “ТОП-5” РУУ ОРЛОО

2017-06-08  

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос гаргадаг эмэгтэйчүүдийн чансаа шинэчлэгдлээ. Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард болсон тэмцээнүүдийг харгалзсан чансаанд Монголын найман бүсгүй багтав. Тодруулбал,  53 кг-ын жинд ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа 18, 55 кг-д гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг 11, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг 14, 58 кг-д ОУХМ Энхбатын Гантуяа 20, 60 кг-д ОУХМ Баатаржавын Шоовдор 18, 63 кг-д ОУХМ Пүрэвдоржийн Орхон дөрөв, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг тав, 69 кг-д гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа 13 дугаар байрт бичигджээ.

63 кг-д энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”, “Монголиа Опен” ОУТ-д түрүүлсэн ОУХМ П.Орхон дөрөв, Шинэ Делигийн Азийн АШТ-д аваргалсан гавьяат тамирчин С.Батцэцэг тавдугаар байр руу орсноор манай улсын хоёр тамирчин нэг жинд “Топ-5” бичигдсэн анхны тохиолдол болсон юм. Эмэгтэйчүүдийн найман жингийн чансааг Японы тав, БНХАУ, АНУ, Канадын нэг тамирчин тэргүүлж байна. 

 

 

Эх сурвалж : Монголын чөлөөт бөхийн холбоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?