УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ БНЭУ, АНУ-ын НҮДНИЙ МЭС ЗАСЛЫН ХАМТАРСАН БАГ ИРЖ АЖИЛЛАЛАА

2017-06-08  

Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Нүдний мэс заслын тасаг”-т 2017 оны 06 дугаар сарын 05-аас 08-ны өдрүүдэд БНЭУ, АНУ-ын нүдний мэс заслын хамтарсан баг ирж ажиллалаа.  Тус баг нь БНЭУ-ын “Ruby Helson Memoral” эмнэлэг болон АНУ–ын “Кеntucкy University” эмнэлгийн нүдний мэс заслын Доктор Jacob болон Доктор Peter нарын удирдлага дор тус эмнэлгийн Нүдний мэс заслын тасагт ажиллаж 60 хүнд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж мөн болор суулгах мэс засал эмчилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай зорилтот бүлгийн 25 иргэнийг сонгон үнэ төлбөргүй хагалгаа хийх боломж олгосон юм.

Дээрх сонгогдсон 25 хүнд хийгдсэн нүдний болор солих мэс заслыг УГТЭ-ийн Нүдний мэс заслын эмч нар гардан хийсэн бөгөөд хагалгаанд шаардагдах болор, хагалгааны материал, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, эм тариаг энэхүү хамтарсан баг үнэ төлбөргүй өгсөн байна.  25 хүнд хийгдсэн болор солих мэс засал нь амжилттай хийгдэж өнөөдөр эмнэлгээс гарсан бөгөөд энэхүү мэс ажилбар нь өндөр өртөгөөр хийгддэг ба зорилтод бүлгийн иргэдэд дэмжлэг үзүүлэн үнэ төлбөргүй хийх бололцоогоор хангаж өгсөн Доктор Jacob, Peter нарын ахлагчтай нүдний мэс заслын багийн хамт олон болон уг хагалгааг хийсэн тус эмнэлгийн Ж.Баттуяа эрхлэгчтэй “Нүдний мэс засал”-ын тасгийн хамт олонд эмнэлгийн захиргаанаас талархал илэрхийлж байна.

 

 

Эх сурвалж : Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
irgen:Sain sanaat emch nartaa emchluulsen irgediinhee umnuus talarhaj baina , ajliin amjilt husie 2017-06-08
irgen:Sain sanaat emch nartaa emchluulsen irgediinhee umnuus talarhaj baina , ajliin amjilt husie 2017-06-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?