АНГЛИЙН БАГ ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

2017-06-09  

Хөлбөмбөгийн 20 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд Солонгос улсад үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө тэмцээний хагас шигшээ тоглолтын хүрээнд Английн шигшээ баг Италитай тоглож 3:1-ээр хожиж авргын төлөө тоглохоор шалгарсан юм.

Тоглолтын эхний гоолыг Италийн багийн довтлогч Орсолини 2 дахь минутанд оруулсан. Нэгдүгээр үед өөр гоол ороогүй бөгөөд хоёрдугаар үеийн 66 дахь минутанд Соланке гоолдож тооны харьцааг тэнцүүлсэн бол 77 дахь минутад Эвертоны довтлогч Лүүкмэн гоол оруулж багтаа тэргүүлэл авчирсан байна.

Тоглолтын сүүлийн гоолыг 88 дахь минутад Соланке оруулж дубл хийсэн юм. Тоглолтын шилдгээр Ливерпүүл клубийн “шинэ цэрэг” Соланке шалгарсан байна. Хагас шигшээн нөгөө тоглолтод Урагвай болон Венесуэлийн багууд учраа таарч үндсэн цагт 1:1-ээр тэнцсэн байна. Ялагчийг торгуулийн цохилтоор тодруулахад Венесуэль өрсөлдөгчөө 4:3-аар ялж аваргын төлөө Английн багтай тоглохоор шалгарч үлдсэн юм. Тэмцээний хүрэл медалийн төлөө Италь болон Урагвайн багууд тоглоно.

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?