ГОЛДЕН СТЭТ АВАРГА БОЛОХОД НЭГ АЛХАМ ҮЛДЛЭЭ

2017-06-09  

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аваргын төлөө шалгарч үлдсэн “Голден Стэт Уариорс” болон “Клевланд Кавалерс” багуудын цувралын гуравдах тоглолт явагдаа. Аварга цолоо хамгаалан тоглож буй Кавалерсын талбайд явагдсан эхний хагаст зочин баг 67:61-ээр илүүрхсэн.

Энэ хагаст Клэе Томпсон шилдэг тоглолт үзүүлж 20 оноо авсан. Тоглолтын гуравдугаар үед талбайн эздээс ЖР Смитийн тоглолт онцгой байж 3 холын зайн шидэлтийг оновчтой болгосон. Улмаар баг нь энэ үед илүүрхэж онооны давуу байдлыг авсан. Харамсалтай нь шийдвэрлэх дөрөвдүгээр үед Кевин Дурант, Клэе Томпсон нар ээлж дараалсан холын зайн шидэлтүүдээ байнд нь тусгаж үндсэн цагт 118:113-аар хожил авсан.

Энэ удаагийн тоглолтод Кевин Дурант 31 оноо 8 самбар 4 оновчтой дамжуулалт, Клэе Томпсон 30 оноо 6 самбар 2 оновчтой дамжуулалт, Стефэн Көрри 26 оноо 13 самбар 6 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн бол эсрэг багаас Леброн Жеймс 39 оноо 11 самбар 9 оновчтой дамжуулалт, Кайри Өрвинг 38 оноо 6 самбар 3 оновчтой дамжуулалт, Кевин Лав 9 оноо 13 самбар 1 оновчтой дамжуулалт хийсэн байна.

Ийнхүү Голден Стэт Уарриорс плэй оффд 15 дараалж хожиж лигийн түүхэнд дээд амжилт тогтоолоо.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?