ДҮЛИЙ ИРГЭДИЙН ЕВРОАЗИЙН АНХДУГААР НААДАМД МОНГОЛ ЗАЛУУ ТҮРҮҮЛЭВ

2017-06-09  

Евро-Азийн дүлий иргэдийн олон улсын анхдугаар тэмцээн Улаанбаатар хотноо жудо, ширээний теннис , сагс, волейбол, чөлөөт бөх гэсэн 5 төрлөөр үргэлжилж байна. Анхдугаар тэмцээнд Орос, Монгол, Япон гурван орны 200 орчим тамирчид хүч, ур чадвараараа өрсөлдөж байна. ОХУ-ын Улаан-Үд, Томск, Иркутск, Омск, Чита хотоос нийт 57 тамирчин ирсэн бол арлын Япон улсаас олимпийн аварга Екушимагаар толгойлуулсан 20 тамирчин хүрэлцэн ирсэн байна.

Анхдугаар наадмын эхний өдөр гар бөмбөг болон ширээний теннисний төрлөөр гурван орны тамирчид өрсөлдлөө. МШТХ-ны төв "Оч" клубт болсон анхдугаар наадмын аваргаар Нямжавын Амартүвшин түрүүллээ. Олимпийн 4 удаагийн аварга Екушима түүнтэй аваргын төлөө өрсөлдөн ялагдсан байна.

Гуравдугаар байрт мөн л Японы Фуатава оржээ. Анхдугаар наадамд түрүүлсэн Амартүвшинг Япон улсад зохиогдох Азийн наадамд оролцох урилгыг Олон улсын дүлий иргэдийн нийгэмлэгээс Амартүвшинд гардуулсан байна. Мөн энэ оны 7-р сард Турк улсад зохиогдох дүлий иргэдийн олимпод оролцох асуудлыг ч нэхэн сурвалжлах болно гэж тус холбооноос мэдэгдлээ. 29 -р дунд сургуульд сурч байсан Амартүвшин гэр бүлийн хамт Солонгос улсад амьдардаг, Амартүвшин тэндхийн тусгай сургуулийн сурагч гэж орчуулагч Юмжир хэллээ. Солонгосын тусгай сургуульд сурахын зэрэгцээ ширээний теннисээр хичээллэдэг нь ийнхүү амжилт гаргах эх суурь болсон гэж Юмжир тодотголоо. Тэмцээн сагс, гар бөмбөгийн тэмцээнээр маргааш үргэлжилнэ.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?