ТӨВ АЙМАГТ 9 ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ

2017-06-09  

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Төв аймагт ажиллах үеэрээ аймгийн нэгдсэн эмнэлэгт 1,  Баян-өнжүүл, Баян,Баян-өндөр, Ар хуст, Мөнгөн морьт зэрэг суманд 8 түргэн тусламжийн Фургон, УАЗ-469 автомашины түлхүүр гардууллаа. Мөн багуудад яааралтай түргэн тусламжид явах 54 мотоцикл өгсөн юм. Тэрээр хэлэхдээ нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын үйлчилгээ болон сум, багийн хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зарчмыг баримтлан автомашинуудыг хуваарилсан байгаа.Аймаг, сумаас алслагдсан иргэд, малчдад цас зудтай, цаг агаар хүндэрсэн нөхцөлд эмч, мэргэжилтнүүд найдвартай унаагаар цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх боломж бүрдэж байна” хэмээгээд түргэн тусламжийн автомашин хүлээн авч буй жолооч нартаа ажлын амжилт хүсч, Алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөлөө.

 
 
Эх сурвалж : ЭМЯ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?