2017 ОНД 13 ЦЭЦЭРЛЭГИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА

2017-07-25  

2016-2017 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 63458 хүүхэд байгаагийн 70, 4 хувь буюу 44500 нь Улаанбаатар хотод харьяалалтай байжээ.

Монгол Улсын нийт хүн амын 10 гаруй хувь болох 300.000 орчим хүн ам бүхий 25 хороо цэцэрлэггүй гэсэн тоон үзүүлэлт байна. 2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 1354 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 46 хувь буюу 623 нь нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байна.

2016-2017 оны хичээлийн жилд нийслэлд сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны 145917 хүүхэд байгаагаас төрийн өмчийн 216 цэцэрлэгт 77706, төрийн бус өмчийн 407 цэцэрлэгт 27379, нийт 623 цэцэрлэгт 105085 хүүхэд хамрагдаж хамран сургалт 72  хувьд хүрсэн. 2015-2016 оны хичээлийн жилийнхээс хүүхдийн тоо 12185 буюу 3.7 хувиар өссөн үзүүлэлттэй байжээ.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?