ХӨЛ ХОРИОГ ДАЛИМДУУЛСАН ХУУЛЬ БУС ТОМИЛГОО

2020-05-06  

Манай сургуулийн талаар БМДИ-ийн мэргэжилтэн Б.Нацагдорж – ЭРДМИЙН ...

Covid-19 цар тахлын улмаас Монгол улс хөл хорио тогтоож сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-ныг хүртэл түр зогсоогоод байна.  Тэгвэл энэ хугацаанд БГД-ын эрдмийн өргөө цогцолбор сургуулийн захирал Н.Байгалмааг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлж түүний оронд 130 дугаар сургуулийн захирлаар ажиллаж буй н.Баярбаатарыг хууль бусаар томилохоор зэхэж байна.

Үүнийг тус сургуулийн багш ажилчид эсэргүүцэж АТГ, БСШУЯ,  холбогдох албан тушаалтнуудад хүсэлт хүргүүлсэн боловч одоог хүртэл ямар нэг хариу өгөөгүй байна. Иймд тус сургуулийн багш нар хууль бус томилгоог эсэргүүцэж, үндэслэлгүй шийдвэрийг цуцлах хүртэл тууштай тэмцэнэ. Цаашид цахим хичээлийг явуулах боломжгүй гэдгээ мэдэгдэж. Ийнхүү нөхцөл байдал хүндэрсэн тул дүүргийн засаг даргад хандасан байна.

Улмаар БГД-ын засаг дарга С.Одонтуяа БГД-ын эрдмийн өргөө цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцаж. Яаралтай ажлын хэсэг байгуулж, асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдлээ.

БГД-ын засаг дарга С.Одонтуяа: н.Байгалмаа багшийн тухайд Монгол улсын гавьяат багш, нийслэлийн хэмжээнд арга зүйгээрээ тэргүүлдэг олон жил салбартаа үр бүтээлтэй ажилласан. Гэтэл өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үеийг далимдуулж боловсролын салбарын сайд нь ямар ч үндэслэлгүй тушаал гаргасанг эсэргүүцэж байна. Асуудлыг яаралтай шийдвэрлэх болно.

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:батарбилэгийг бантаж эргүүтэж байхад нь ар худрагаар нь мэдсэн мэдээгүй заваарсан олон томилгоо хийгдэж байгаа шүү удахгүй сонгуулиар ил болно томилгооноос бий болсон балгыг нь илчилнэ шүү бүтэн жил шүүхдэлцэж явсан нөхрийг төөрүүлсэн томилггоны чинь балаг их ч юм дуулгана даа 2020-05-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?