Монгол улсад халдварын 30 тохиолдол бүртгэгдсэн. Улмаар манай улс шинэ коронавируст халдварын тархалтыг хянах, урьдчилан сэргийлэх хүрээнд хөл хорио зарлаж сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байсан хугацааг 9 дүгээр сарын 1 хүртэл сунгалаа.
Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ теле хичээлийг зургаадугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлнэ. Цэцэрлэг, сургуулийн бүртгэлийн наймдугаар сарын хоёрдугаар хагас хүртэл хойшлууллаа. Дөрөвдүгээр сарын 15-наас цэцэрлэг, сургууль, дотуур байрны халаалтыг зогсоож, төсвийн хэмнэлтийг хийнэ. Энэ жил 9 дүгээр анги төгсөж буй хүүхдүүд улаан шугамын жагсаалтад орохгүй гэлээ.
Шинэ коронавирусийн халдвар буюу covid-19 цар тахал дэлхий нийтийг хамраад буй. Иймд дэлхийн 192 орон сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, 1.717 тэрбум хүүхэд хөл хорионд байна.
Э.Сувдаа