12-Р АНГИД СУДЛАГДААГҮЙ СЭДВҮҮДИЙГ ЭЕШ-ААС БҮРЭН ХАСЛАА.

2020-06-10  

 Улсын хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалтыг зургаадугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулдаг байсан бол энэ жил цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор сунгагдаж долоодугаар сарын хоёрноос тавны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Шалгалтад нийт 30900 суралцагч бүртгэлд хамрагдсан. Засгийн газрын тогтоолын дагуу их дээд сургуульд элсэн суралцаж байгаа бүх хүүхэд монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх ёстой гэсэн журам байдаг. Энэ жилийн хувьд гурван сарын 28-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор дөрвөн сарын 25 болгож хойшлуулсан. Үүнээс хойш дахин хойшлогдож элсэлтийн ерөнхий шалгалттай цуг авах шийдвэр гаргасан. Монгол хэл, бичгийн шалгалт задгай буюу нөхөх даалгавар гүйцэтгэдэг учраас шалгалтыг засахад хугацаа их шаарддаг тул цуцлах шийдвэр гарлаа.

Өвчлөлттэй холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтад нэлээдгүй өөрчлөлт ороод буй.Тухайлбал, Улсын онцгой комиссоос ирсэн зааврын дагуу нэг ангид 12 сурагчийг хоёр метрийн зайтай суулгана. Мөн шалгалтын байрны тоог нэмэх шаардлага гарсныг нэмсэн. Нэмэлт байртай холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтын англи хэл, орос хэл, монгол хэлний сонсож ойлгох даалгаврын төхөөрөмж дутсан учраас оронд нь уншиж ойлгох чадварын даалгавар оруулахаар болоод буй.

Шалгалтанд 10, 11-р ангийн мэдлэгийг бүрэн хамруулах бөгөөд 12-р ангийн орж амжаагүй сэдвүүдийг шалгалтаас хасах шийдвэрийг гаргасан . Мөн өнгөрсөн жил элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн сурагчид шууд засалтын танхимд орж дэлгэцээр дүнтэйгээ танилцдаг байсан бол энэ жил онлайнаар дүнгээ харахаар болсон.

А.ТАМИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?