БСШУС-ЫН САЙД Г.ЧУЛУУНБААТАР ОЮУНЫ СПОРТЫГ ДЭМЖИХ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ ГЭВ

2017-07-28  

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өнөөдөр /2017.07.27/ “Дэлхийн цомын тэмцээн-2017”-д зочилж, тэмцээний сүүлийн өргийн тоглолтуудыг үзэж сонирхлоо. Энэ сарын 21-нд  эхэлсэн 100 буудалт даамын дэлхийн цомын тэмцээнд ОХУ, Монгол зэрэг нийт есөн орны 58 тамирчин оюун ухаанаа сорьжээ. Улмаар тус тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын тамирчин, дэлхийн 10 удаагийн аварга Алексей Чижов тэргүүлж, удаах байранд А.Гитманский, И.Трофимов нар шалгарав. Харин эмэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын их мастер А.Идрисова, М.Ноговицына нар I, II байрт шалгарч, 2017 оны улсын аварга, спортын мастер Е.Ариунзаяа хүрэл медалийн болзол хангалаа. Манай тамирчид энэ удаагийн тэмцээнд  дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлджээ. Тухайлбал,   “Дэлхийн даамын холбоо”-ны мастер Ч.Хашчулуун, дэлхийн чансааг тэргүүлэгч, олон улсын их мастер Александр Георгиевтай тэнцсэн өргийг мэргэжилтнүүд ихээхэн онцолсон байна. Тэмцээний төгсгөлд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар даамын холбооны удирдлагуудтай уулзаж, санал солилцов. Уулзалтын үеэр БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар оюуны спортыг дэмжих бодлого хэрэгжүүлэх,  эрхзүйн орчинг боловсронгуй болгох, УИХ-аар батлагдсан Биеийн тамир, спортын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд спортын мэргэжлийн холбоодыг дэмжин,  хамтран ажиллахаа илэрхийллээ. 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ :БСШУСЯ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?