Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн гэдгээ хүлээгээд байсан гэрч Ч.Батболдыг өнгөрсөн шөнө баривчилсан байна. Энэ тухайгаа өмгөөлөгч Ц.Баасандорж, Ч.Батболдын эхнэр Л.Байгальмаа нар АТГ-ын үүдэнд мэдээлэл өгсөн юм.
Мөн өмгөөлөгч Ц. Баасандорж “Хэргээ илчилсэн цорын ганц гэрч Ч.Батболдоос гадна түүнтэй хамт ажиллаж байсан цагдаагийн Ж болон А хоёр албан хаагчийг саатуулаад байна. Тухайн хоёр албан хаагч нь уг асуудлыг баримтжуулаад эрх бүхий байгууллагад хүргүүлсэн байдаг. Хэргийг бүтэн сар өнгөрчихөөд байхад цагдаагийн байгууллага шалгаагүй байгаад гайхаж байна гэсэн тайлбарыг өглөө.
Ц.ХИШГЭЭ