СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН БӨХ ХЭН БЭ?

2019-08-12  

Улсын баяр наадамд таваас дээш давж улсын цол зэрэгт хүрсэн, чимэг нэмсэн бөхчүүдийг уламжлал ёсоор сэргээшийн шинжилгээнд оруулсан байна. Тестийн шинжилгээнд энэ жилийн улсын баяр наадамд түрүүлж шинэхэн аварга цолонд хүрсэн Оюунболд тэргүүтэй арван зургаан бөх хамрагджээ. Допингийн эсрэг төвөөс шинжилгээний дүнг хараахан эцэслэж мэдэгдээгүй ч хоёр бөх допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэдэг мэдээллийг улсын арслан Содномдорж өөрийн фэйсбүкээр нийтэд цацлаа. Тэрбээр,

- Улсын наадмын салбар хорооноос над руу 8-р сарын 9-ны өдөр утасдсан. Шинжилгээгээр , надад сэргээшийн шинж тэмдэг илрээгүй гэдгийг албан ёсоор мэдээлсэн. Шинжилгээ өгсөн нийт 16 бөхийн хоёроос нь сэргээшийн шинж тэмдэг илэрсэн гэдгийг олж мэдсэн. Тиймээс энэ хоёр бөх хэн хэн болохыг нэн даруй нийтэд ил болгохыг тус хорооноос шаардаж байна гэж тэр хэллээ. Судалж үзвэл, яг хэн гэдэг хоёр бөх сэргээш хэрэглэснийг Допингийн эсрэг үндэсний хороо хараахан нэрлэх боломжгүй юм байна. "А" сорилоос илэрсэн байж болох. Тэр тохиолдолд "Б" сорил өгөх хүсэлтийг бөхчүүд гаргадаг учир бас тодорхой хугацаа шаарддаг гэсэн мэдээллийг бөхийн холбооны эрх мэдэл бүхий хүмүүс тодотголоо. Лав л Содномдорж арслан биш юм байна. Одоохондоо таамаглаж хэн нэгний нэрийг дурдах нь ёс зүйгүй үйлдэл учир Допингийн эсрэг үндэсний төвийн албан ёсны эцсийн дүнг сонсох л үлдлээ. Монголчууд наадмаа ч хийж чадахаа болих нь уу даа, ингэхэд.

 

С.ШИНЭСАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Оюунболд гэж нийтэд зарласан биз дээ. 2019-12-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?