92, 119 ДҮГЭЭР СУРГУУЛИУД "УХААЛАГ АНГИ"-ТАЙ БОЛЛОО

2017-08-14  

Монгол Улсын БСШУСЯ, БНСУ-ын Дэжон хотын Боловсролын газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн "Ухаалаг анги"-н нээлтийн арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Э.Энх-Амгалан, БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун, Дэжон хотын Боловсролын газрын дарга Соль Дун Ху нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд 2002 оноос өнөөг хүртэл нийт 300 гаруй багшийг тус хотод мэдээлэл технологийн чиглэлээр үнэ, төлбөргүй суралцуулж, дадлагажуулсан байна. Улмаар энэ жил нийслэлийн Баянзүрх дүүргийн 92 дугаар сургууль, Налайх дүүргийн 119 дүгээр сургуулиудад "Ухаалаг анги" байгуулан, иж бүрэн тоног төхөөрөмж олгож, тохижуулжээ.

Хоёр сургуульд "Ухаалаг анги" нээхэд нийт 240 сая төгрөг зарцуулсан бөгөөд сурагчдын мэдээллийн технологийн мэдлэгийг дээшлүүлэхийн зэрэгцээ цаашид энэ чиглэлээр БНСУ-д суралцах үүд хаалга нээгдэж буйг Дэжон хотын Боловсролын газрын дарга Соль Дун Ху онцоллоо.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:БСШУСЯ

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?