9-Р САРЫН НЭГЭН ГЭХЭД НИЙСЛЭЛД 9 ЦЭЦЭРЛЭГ, 5 СУРГУУЛИЙН ШИНЭ БАЙР, ӨРГӨТГӨЛҮҮД АШИГЛАЛТАНД ОРНО

2017-08-18  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.1-д “ Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр  3 ээлжээр хичээллэж байгаа  сургуулийн ээлжийн ачааллыг бууруулж 2 ээлжинд бүрэн шилжүүлнэ”, 4.1.2-т “Хороо бүрийг цэцэрлэгтэй болгоно”  гэж  тус тус заасан. Дээрх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд  нийслэлийн хэмжээнд 2017 онд ашиглалтанд орох 10 сургууль, 13 цэцэрлэгийн барилга угсралтын ажил явагдаж байна.

Үүнээс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж буй 9 цэцэрлэг, 5 сургуулийн  үндсэн барилга болон өргөтгөлүүдийн барилгын явцын байдалтай нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, орлогч дарга Л.Дашдэмбэрэл болон холбогдох мэргэжилтнүүд газар дээр нь очиж танилцлаа. Нийт барилгын ажлын явц 92 орчим хувьтай үргэлжилж байна.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга барилгын ажлыг 9 дүгээр сарын 1-ний дотор ашиглалтанд оруулж, сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

 

 

ЭХ СУРВАЛЖ:НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?