ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 20,0 МЯНГА ГАРУЙ СУРАГЧ, 2000 ГАРУЙ БАГШ АЖИЛЛАНА

2017-09-01  

Ховд аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 25 сургуульд 6 настай 1900 сурагч шинээр элсэн орж, бага ангид 9006, дунд ангид 6015, ахлах ангид 3559 сурагч тус тус суралцахаар өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтэндээ оролцлоо.

Харин 9 дүгээр сарын 1-ний эрдмийн баярын энэ өдөр төрийн өмчийн 31 цэцэрлэг, хувийн хэвшлийн 12 цэцэрлэг нийт 43 Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 7200 гаруй хүүхэд сурч,хүмүүжих ба 2100 багш ажилтнууд ажиллахаар хичээлийн шинэ жилийн баярын нээлт хийлээ.

2017-2018 оны хичээлийн шнэ жилд Ховд аймгийн Боловсролын салбар “Багш ажилтнуудын ёс зүйг сайжруулж,олон нийтийн оролцоог өргөжүүлэн,хүүхэд бүрийн эх хэлээрээ зөв сайхан бичиж, ярих,сэтгэн бодох чадвар хөгжүүлэх” зорилт дэвшүүлж байна.   

Хичээлийн шинэ жилийн зорилтоо амжилттай хэрэгжүүлэхэд сургууль,цэцэрлэгийн удирдлага,багш нар аливаа асуудалд шударга ёсыг эрхэмлэн хүүхэд бүрийн хөгжил  чадварыг бодитой үнэлж ажиллахыг аймгийн Боловсрол,Соёл,Урлагийн газраас уриаллаа.
 

 

 

А.АЛТАНТУЯА /ХОВД АЙМАГ/
 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?