ГЭР ЦЭЦЭРЛЭГ СТАНДАРТЫН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛЛОО

2017-09-11  

Японы Мацүдониши ротари клубээс өнгөрсөн жил Монголд хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулахаар зорин судалж 90 гаруй хүүхэд хамрагддаг ойр орчим худаг байхгүй, зөөврийн устай Баянзүрх дүүргийн зургавдугаар цэцэрлэгийн Хужир булан дахь салбарыг сонгон авч 24 цагаар ажилладаг гүний худагийг бариж хүлээлгэж өгч байсан билээ. Ингэснээр ганц тухайн цэцэрлэгийн ундны усны асуудал бус эргэн тойрны айлуудыг тус худгаас ус авах боломж бүрдүүлэн хүлээлгэнэ өгч байсан нь нүдээ олсон ажил болж байсан билээ. 

Тэгвэл энэ жил Японы Мацүдониши ротари клубээс Монголд дахин хүмүүнлэгийн ажиллагаа зохион байгуулан өөрсдийн хөрөнгөөр стандартад нийцсэн халуун, хүйтэн устай ариун цэврийн байгууламжийг бариж хүлээлгэнэ өглөө. Японы Мацүдониши ротари клуб нь 2 дахь жилдаа Монголд тэр дундаа хүүхэд багачуудад зориулсан хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд цаашдаа ч олон үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?