“ЭРЧИМ” ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

2017-09-30  

Эрчим хүчний салбарын түүхт 95 жилийн ой бол энэ салбарын тулгын чулууг тавьсан ахмад буурлууд, инженер техникийн ажилтнууд, албан хаагчдын түүхт баярын өдөр юм. Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбарт өнөөдөр 20 мянга гаруй хүн ажилладаг бөгөөд “ТЭЦIII”, “ТЭЦ IV” ТӨХК-иар 2600 орчим хүн овоглож байна. Компанийн залуу инженер техникийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогын хүрээнд өнөөдөр Хан-Уул дүүргийн 72-р цэцэрлэгийн харъяа “Эрчим” цэцэрлэгийг ашиглалтад оруулж, хүүхдүүдийн сурч боловсрох үйлсэд тодорхой хувь нэмэр орууллаа.

“Эрчим” цэцэрлэг нь 180 хүүхдийн багтаамжтай, 30 орчим ажилтан албан хаагчтай бөгөөд Эрчим хүчний яамны дэмжлэгтэйгээр “ТЭЦIII”, “ТЭЦ IV” ТӨХК-ийн хөрөнгө оруулалттайгаар байгуулсан нь ажиллагсдынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэж, тогтвор суурьшилтай ажиллах хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх болон ажиллах бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай юм.

“Эрчим” цэцэрлэгийн нээлтэнд ЭХЯ-ны ТЗУГ-ын дарга М.Баярмагнай, “ТЭЦIV”ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаяр, "ТЭЦ III" ТӨХК-ийн дэд захирал Д.Баянжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо. 

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?