“ЭКО ДҮҮРЭГ – НОГООН СУРГУУЛЬ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

2017-10-02  

Аливаа улсын нийслэлийн 90 хувь нь ногоон байгууламж байна гэсэн олон улсын стандарт байдаг юм байна. Гэтэл манай улсын нийслэл Улаанбаатар хотын ердөө тавхан хувь нь ногоон байгууламж байдаг гэсэн харамсалтай тоо бий. Тиймээс сүүлийн жилүүдэд нийслэл, дүүрэг, хороо шат шатандаа энэ асуудалд багагүй ач холбогдол өгч байгаа.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн Засаг дарга 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгаж,  нийслэлийн өнгийг тодорхойлогч Хан-Уул дүүрэг нь “ЭКО ДҮҮРЭГ” болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй юм.

Тус ажлынхаа хүрээнд өнгөрсөн амралтын өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Мод тарих аян” өрнүүлж “Эко дүүрэг – Ногоон сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүллээ.

Дүүргийн Засаг дарга болон Хөдөө аж ахуйн их сургуулийн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээх, байгаль орчноо хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж  нийт 10 төрлийн 1200 гаруй мод, бут сөөгийг тарилаа.

Мод тарих аянд Хан-Уул дүүргийн удирдлагууд, Засаг даргын Тамгын газрын хэлтэс албадын дарга, ажилтан албан хаагчид, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтан албан хаагчид бүрэн хамрагдаж идэвхитэй оролцлоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?