ОУ-ЫН ЭКО ШОШГО “НОГООН ТУГ”-ИЙН ЭЗНЭЭР ГУРВАН СУРГУУЛЬ ТОДОРЛОО

2017-10-10  

Олон улсын “Эко сургууль” хөтөлбөрийн үндэсний III чуулган өнгөрсөн  өчигдөр,уржигдар олон улсын “Найрамдал” төвд  болсон. Уг чуулганы үеэр “Эко сургууль”хөтөлбөрт  манлайлж буй  сургууль, хамт олныг “Хүрэл гэрэгэ”, “Мөнгөн гэрэгэ”, олон улсын эко шошго “Ногоон туг”-аар шагнаж урамшууллаа. Энэ удаа олон улсын эко шошго “Ногоон туг”-ын анхдагчдаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Улсын тэргүүний 1-р 10 жилийн сургууль, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын сургууль, нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор 58 дугаар сургуулиуд шалгарлаа. Мөн “Хүрэл гэрэгэ”, “Мөнгөн гэрэгэ”шагналаар нийт 25 сургууль шагнуулав.   Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулж, анги танхим,хүрээлэн буй орчноо эрүүл,аюулгүй болгосон зэрэг шалгуураар дээрх шагналыг олгосон байна.

БОАЖЯ, БСШУСЯ, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол”  төслийн хүрээнд зохион байгуулж буй уг чуулганд нийслэл, орон нутгийн 100 гаруй сургуулийн багш, ажилчид, сурагчид, холбогдох яамдын албан хаагчид, аймаг, нийслэлийн байгаль орчин, боловсролын мэргэжилтнүүд зэрэг  330 орчим төлөөлөгч оролцож,   эко сургуулиуд  хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлаа дүгнэх,туршлага солилцох, цаашдын зорилтоо тодорхойлсон.  "Бид хамтдаа өөрчилж чадна"  уриан дор болсон чуулганд Дэлхийн байгаль орчны боловсролын сангийн удирдах зөвлөлийн гишүүн Борис Шушмак хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлсэн.

ISO14001 стандартад суурилсан “Эко сургууль” хөтөлбөрийг Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-гаас дэлхийн 64 улс орны 49000 гаруй сургуулиудад өөрийн үндэсний гишүүн байгууллагуудаараа дамжуулан хэрэгжүүлдэг байна. Чуулганы ерөнхий зохион байгуулагч, санхүүжүүлэгчээр Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл, тэргүүн түнш, хэрэгжүүлэгчээр “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв”  ТББ ажилласан байна.

 

 

С.САРУУЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?