Ц.ЦОГЗОЛМАА: БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН АСУУДАЛД ОНЦГОЙЛОН АНХААРНА

2017-10-24  
“Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ноос гаргасан хүсэлтээр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа багш нарын төлөөлөлийг хүлээн авч уулзлаа.

Шинэ Засгийн газрын анхны хуралдаанаар хэлэлцсэн яаралтай шийдэх 2 асуудалд өвөлжилтийн бэлтгэл, багш нарын цалин хөлсний нэмэгдлийг шийдэх тооцоо судалгааг Нийгмийн гурван талт түншлэлийн хүрээнд яаравчлан хийхийг үүрэг болгож энэ хүрээнд яамдуудын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгааг сайд мэдээллийнхээ эхэнд танилцууллаа. Салбарын яам болоод хамтарсан ажлын хэсгийн гаргасан тооцоо судалгаанд үндэслэн 2017 онд багтаан багшийн үндсэн цалинг 30-аас доошгүй хувиар нэмэх байр суурьтай байгаа, мөн багш нарын урамшууллыг нэмэх гэсэн 2 чиглэлээр цалингийн эх үүсвэрийг судлан ажиллаж байгаагаа сайд Ц.Цогзолмаа хэллээ.

"Багш нарын цалин нэмүүлэх түр хороо"-ны Ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа хэлэхдээ: Багш нарын цалинг 1сая 600 мянга хүргэх тооцоо судалгааг мэргэжлийн хүмүүст хандаж байж гаргасан үндэслэлтэй тоо байгаа. Багш нар шууд 1 сая 600 төгрөгний цалин авна гэж хэлэхгүй. Үндэслэлтэй, үе шаттай нэмүүлэх хүсэлт тавьж байгаа. Тиймээс өнөөдөр багш нарын түр хорооны гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзаж Засгийн газрын болоод салбарын яамны зүгээс барьж байгаа бодлого чиглэл, хийж байгаа ажлаа танилцуулж хамтарч ажиллаж байгаа нь энэ асуудлыг хамтдаа шийдэх, зөвшилцөж зөв гарц шийдлийг олох алхам гэж харж байна гэлээ. Багш нарын цалин нэмүүлэх түр хорооны тавьж байгаа шаардлага бол цалинг үндсэн цалингийн 50 хувиас эхэлж нэмүүлэх хүсэлтэй байгаа. Харин урамшууллын хувьд багш нарын гар дээр олигтой нэмэгдэл ирдэггүй. 2017 оны төсөвт суусан үр дүнгийн урамшуулал 45 хувиар олгогдох ёстой ч 23 хувиар өгч байгааг судлаж хянаж өгөхийг сайддаа хандаж хэллээ. Уулзалтаар багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэх, бодиттой болгох, багшийн нийгмийн хамгаалал, мэргэжлийн ур чадвар гээд ер нь системийнхээ хэмжээнд өөрчлөлт ахиц дэвшлийг хамтарч хийх талаар харилцан санал солилцож асуудалд уян хатан, ул суурьтай, бодит тооцоо судалгаанд үндэслэн цаашид хамтарч ажиллахаар ярилцлаа.
 
 
 
ЭХ СУРВАЛЖ:
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?