ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ БОЛНО

2017-11-03  

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөгжлийн төв манай дүүрэгт сүндэрлэн босох гэж байна. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг буюу Сонсголонгоос Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал явах замд, урд талаасаа Туул голын эко байгалийн хамгаалалтад байх энэхүү төвийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барих юм. Нийт 75 тэрбум төгрөгийн өртөгтэй барилгын ажил 2019 онд дуусах төлөвлөгөөтэй. 

Өнөөдөр Улсын их хурлын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Энхболд, Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа болон албан бусад хүмүүс “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барилгын үйл явцтай танилцлаа. Тус хөгжлийн төв нь өдөрт 250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 15 мянга шахам метр хавтгай дөрвөлжин талбайтай,газрын дээр гурван давхар, газрын доор нэг даврах барилга болох юм. Мөн усан болоод нөхөн сэргээх эмчилгээний хэсэг, хөдөлгөөн засах кабинет, нөхөн сэргээх сургалтын хэсэг, хэвтэн эмчлүүлэх хэсэг, арын ажлын тасаг гэсэн хэсгүүдтэй.

Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэндийг сайжруулах, урд хөршийн шинэ технологи, тоног төхөөрөмжөөр хангах зорилготой юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн зураг төслийг БНХАУ-ын IPPR олон улсын менежрийн компани хийж гүйцэтгэсэн бол барилгыг урд хөршийн “Төмөр замын 4-р товчоо” компани хийх юм.

 

 

 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?