НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙН ЦАСЫГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА

2017-11-14  

Нийслэлийн Хот  тохижилтын газар ОНӨААТҮГ  2017 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 05.00 цагаас эхлэн  хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж талбай, авто зам, явган замын цасыг түргэн шуурхай  арилгах арга хэмжээг авахаар нийт 37 машин техник, 360 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  Тодруулбал, давс бодис цацах зориулалтын  11 камаз машинаар Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө , Нийслэл хүрээ өргөн чөлөө, Зайсангийн гудамж, Баянхошуу, Толгойт,  Дүнжингарав, Наадамчдын зам, Баянзүрхийн товчоо зэрэг газарт 67 тонн бодис цацав.  Сүхбаатар жанжины нэрэмжит талбайн цас цэвэрлэгээнд  цас цэвэрлэгээний 3 машин,  явган хүний замын цэвэрлэгээнд  бичил механик шүүр, цас үлээгч төхөөрөмжүүдийг  ашиглаж  байгаа юм гэж  нийслэлийн Хот  тохижилтын газар ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?