С.БАТБОЛД: ТОГТВОРТОЙ БАЙДАЛ, ЭВ НЭГДЛИЙГ ХАНГАХ НЬ ӨНӨӨДРИЙН ЯРИГДАХ ГОЛ СЭДЭВ БАЙХ БОЛНО

2017-11-20  

МАН-ын XXVIII Их хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд болж байна. Тус хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн намын хорооны дарга С.Батболд оролцож байна. Тэрбээр хурлын завсарлагааны үеэр “Намын Их хуралд би тав дахь удаагаа оролцож байна. Энэ хурал эв найрамдлын хурал болох учиртай. Хурлаар намд тулгамдаж байгаа асуудал, шинэчлэлийн зорилтуудыг ярилцдаг. Хоёрдугаарт,  эрх баригч нам дараагийн жилүүдэд ямар бодлого барих, улс орны хөгжлийн бодлогын талаар ярилцдаг. Бидэнд нийгэм, эдийн засаг, санхүүгийн шийдвэрлэх асуудал их байна. Намаа, дүрмээ шинэчлэх шаардлага байгаа. Тухайлбал, шийдвэр гаргах түвшинд намын анхан шатны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, анхан болон дунд шатны байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх асуудал яригдана. Үүнээс гадна намын мөрийн хөтөлбөрт өөрчлөлт орж байгаа. Бид эрх баригч хүчин учраас намынхаа мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөр, сонгуульд тусгасан амлалтуудтай уялдуулж боловсруулах ёстой. 2020 онд ялалт байгуулахын тулд, ард түмний өмнө амласан амлалтаа биелүүлэхийн төлөө тогтвортой байдал эв нэгдлийг хангах нь өнөөдрийн яригдах гол сэдэв байх болно” гэлээ. Хоёр өдрийн турш үргэлжлэх  энэхүү хурлаар тус намын шинэ даргыг сонгох юм. Мөн намын мөрийн хөтөлбөр болоод дүрэмд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гарч ажилласан. Энэ ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулж, тодорхой өөрчөлтүүдийг оруулах аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?