УЛС, НИЙСЛЭЛИЙН 2018 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГУУЛНА

2017-12-08  

Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, НИТХ, ДИТХ-ын төлөөлөгчид багаараа ажиллаж, ирэх онд тус дүүрэгт хийх хөрөнгө оруулалтын ажлуудаа батлуулсан. Төсвийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын ажил цаг хугацаандаа, чанартай хийгдэх шаардлагатай боловч газаргүй, зураг төсөл нь дутуу зэргээс  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд саатах хүндрэл үүсдэг.

Иймд 2018 онд хийгдэх хөрөнгө  оруулалт, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор Л.Нарантуяа тэргүүтэй НИТХ-ын Баянгол дүүргээс сонгогдсон төлөөлөгчид Нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагууд болон Баянгол дүүргийн холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан уулзалт хийлээ.

Баянгол дүүрэгт хийгдэх боломжтой сургууль, цэцэрлэгийн  барилгын ажил, инженерийн шугам сүлжээ, автозам, тохижилт, дээвэр, фасад, дулаалга зэргийн байршил тодорхойгүй, газар чөлөөлөлт хийгээгүй асуудлуудлыг энэ ондоо багтаан шийдвэрлэж, 2018 оны хөрөнгө оруулалтын ажлын бэлтгэлийг хангахаар боллоо.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?