48000 БАГШИД ЗОРИУЛСАН “МОНГОЛ ХҮН” ДИЖИТАЛ СЭТГҮҮЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2017-12-14  

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулж буй “Монгол хүн” хүмүүжлийн аяны 4 дэх удаагийн зөвлөгөөн UB PALACE-ын концертын их танхимд өчигдөр зохион байгуулагдлаа. “Монгол хүн бэлтгэхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үүрэг, оролцоо” сэдэвт уг зөвлөгөөнд Нийслэлийн СӨБ-ын 3000 багш оролцож, тус салбарт тулгамдаж байгаа 10 асуудлыг хэлэлцэж гарц шийдлийг ярилцжээ.



“Монгол хүн” хүмүүжлийн аяны зорилго нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх үүднээс хүний эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авьяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу хол чухаантай, өгөөмөр зочломтгой, үнэнч шударга иргэдийг төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Тус “Монгол хүн” хүмүүжлийн аянд төрийн  болон төрийн бус өмчийн  661 цэцэрлэг, ерөнхий боловсролын 225 сургууль, 8 боловсролын төв хамрагдах бөгөөд 2020 он хүртэл 4 жилийн хугацаанд үргэлжлэх аж.  Аяны үр дүнг 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдөр дүгнэх юм байна.



Энэ удаагийн “Монгол хүн бэлтгэхэд сургуулийн өмнөх боловсролын  байгууллагын үүрэг, оролцоо” сэдэвт зөвлөгөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга, тус аяныг санаачлагч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг болон дүүргийн боловсролын хэлтсийн дарга оролцлоо.

Тус  зөвлөгөөн нь  сургуулийн өмнөх боловсролын байгууллагын өнөөгийн хүрсэн ололт амжилт хийгээд тулгамдаж байгаа  асуудлаа хэлэлцэн, шийдвэрлэх гарцыг тодорхойлох, бага насны хүүхдийг гэмт хэрэг болон гэмт хэргийн шинжтэй, болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд  ажлын уялдаа холбоогоо улам сайжруулан, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахын төлөө бүтээлч санаачилгатай, хариуцлагатай  хамтран ажиллах зорилгын дор  зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.



Зөвлөгөөний үеэр ЕБС, СӨББ-ын багш ажилтаны “Монгол хүн” хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулах, арга туршлага солилцох, дэлгэрүүлэх, сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн нэвтрүүлж байгаа шинэлэг арга технологи, хүүхдийн төлөө олон нийтийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа санал санаачлагуудыг нэгтгэсэн “Монгол хүн” цахим сэтгүүлийг нийслэлийн мянга мянган багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдэд зориулан гаргаж байна. Энэхүү сэтгүүл нь улирал бүр монголын түүчээ болсон 48000 багш нарт цахим ертөнцөөр хүрч сонорыг мялаах юм.
 



 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТҮГЖРЭЛИЙГ СААРУУЛАХ ЗОРИЛГООР АВТОМАШИНЫ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТАД ИРЭХ САРЫН 15-НААС АРАВДУГААР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА. ТА АЛЬ ХУВИЛБАРЫГ ДЭМЖИХ ВЭ?