Р.БУЛГАМАА : МОНГОЛ УЛСАД БАЙГАА ХҮҮХДҮҮДЭЭС НЬ ХАР ТАМХИНЫ СОРИЛ АВАХАД ХАР ТАМХИ ТАТДАГ НЬ ТОГТООГДСОН

2018-01-10  

Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Номуундарийн олон нийтэд цацсан мэдээлэлтэй холбоотойгоор түүний өмгөөлөгчид өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Өмгөөлөгч Р.Булгамаа, О.Чулуунчимэг нар тус хэрэгтээ холбоотой ямар мэдээлэл хийснийг одоо хүргэе!!!

ӨМГӨӨЛӨГЧ Р.БУЛГАМАА

Г.Номуундарь 11-р сарын 30-ны өдөр өөрийн цахим хуудсаараа өсвөр насны хүүхдүүдийн хүчирхийллийн болоод хар тамхи татдаг ауудлын талаар мэдээлэл цацсан. Энэ нь өөрийнхөө болоод эцэг эхийнхээ нэр төрийг эрсдэлд оруулсан, зоригтой алхам болсон. Түүний ярьсан энэ асуудал нийгэмд олон асуулттай, хүлээлттэй байгаа юм. Тиймээс Д.Номуундарь охиныг төлөөлж мэдээлэл өгч байна.

Д.Номуундарьд өмгөөлөгч Ц.Баасандоржоор ахлуулсан баг хуулийн туслалцаа үзүүлж ажиллаж байна. Харин энэ мэдээлэл гарснаасаа хойш хуулийн хүрээнд явагдсан уу гэдэг нь анхаарал татсан асуудал болоод байна.

Охины хууль ёсны эрхийг хамгаалж аав нь 12-р сарын 24-нд ЦЕГ  болон МУ-ын ерөнхий прокурорт хандсан байдаг. Гэтэл хохирогч өөрөө гомдол гаргаагүй, эрүүгийн хэрэг үүсээгүй байхад монгол улсын хууль хяналтын байгууллагууд өөр өөрсдийнхөө дүгнэлтийг хийж олон нийтэд мэдээллэсэн.

Гэвч гэмт хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад нэг талыг барьсан байр суурийг олон нийтэд илэрхийлж байгаа нь  хууль зөрчсөн үйлдэл юм.

Тухайлбал,

УПЕГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан прокурор н.Өлзийжаргал: Мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулж, асуудалд хэтэрхий нэг талыг барьсан мэдэгдлийг олон нийтэд хүргэсэн. Түүнчлэн мэдэгдэлдээ "шууд гүтгэх" гэдэг үгийг ашигласан нь бидний үйлчлүүлэгч Д.Номуундарийг шууд буруутгасан шинжтэй бөгөөд "тухайн гэмт хэргийн нөхцөл байдлыг шалгаад дуусчихсан, энэ нь гүтгэлэг байсан" мэт мэдээллийг олон нийтэд өгч төөрөгдлийг бий болгосон.

Тиймээс хууль  зөрчиж,  ёс зүйн алдаа гаргасан албан тушаалтандаа хариуцлага тооцож өгөх хүсэлтийг  ёс зүйн зөвлөлд өгсөн.

Мөн уг хэрэгтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас тусгай ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Гэтэл ажлын хэсгийн зарим мөрдөгч нар мөрдөн шалгах ажиллагааг хууль зөрчин явуулж байна.

Тухайлбал,

Цагдаагийн албан хаагчид гэрчүүдийг байцаахдаа өмгөөлөгч нарыг байлцуулахгүй байгаа нь хууль зөрчиж байгаа хэрэг юм. Хамгийн сонирхолтой нь тухайн байцаагч гэрчээс мэдүүлэг авахаар товлосон цаг хугацаандаа утсаа унтраагаад, хаалгаа цоожлоод өмгөөлөгч нараас зугтсан үйлдэл гаргасан. Энэ мэт үйлдэл нь гэрчүүдээс хуулийн дагуу үнэн зөв мэдээлэл авсан эсэхэд биднийг эргэлзэхэд хүргэж байна.  

Тиймээс бид  хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцож өгөхийг хүсэн, ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст гомдол гаргасан.

Д.Номуундарь охины мэдээлэлд нэр бүхий 30 гаруй хүүхэд хар тамхи татдаг талаар дурдсан байдаг. Энэ дагуу ЦЕГ-аас хийсэн шалгалтын дагуу Д.Номуундарийн бичлэгт нэр дурдагдсан хүүхдүүдийн дийлэнх нь гадаад улсад байгаа бөгөөд монгол улсад байгаа хүүхдүүдээс нь хар тамхины сорил авахад хар тамхи илэрсэн тул зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцосон тухай бидэнд мэдээллэсэн.

 

О.ЧУЛУУНЧИМЭГ: ХОХИРОГЧ ӨӨРӨӨ ГОМДОЛ ГАРГААД БАЙХАД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ЭНЭ ХОЁР ХҮНИЙГ ЭРЭН СУРВАЛЖЛАХГҮЙ БАЙНА...

ӨМГӨӨЛӨГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ

            Энэ хэрэг хоёр газар шалгагдаж байна. ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтэс болоод УМБГ-аас ажлын хэсэг гараад шалгаж байна.

Одоогийн байдлаар хэд хэдэн нэр бүхий гэрчүүд асуугдсан. Гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр Д.Номуундарь охины мэдээлэлдээ дурдсан тухайн орон байр, нэр бүхий этгээдүүд болон хэрэгт холбогдсон хоёр этгээд байсан гэдэг нь тогтоогдсон.  Гэтэл цагдаагийн байгууллага энэ хоёр хүнийг эрэн сурвалжлахгүй байна. Хаана байгаа гэдэг нь тогтоогдохгүй байна. Цагдаагийн байгууллага энэ талаар ямар нэгэн дорвитой үйл ажиллагаа явуулахгүй байна.

            Бидний авсан мэдээллээр энэ хоёр этгээд оргон зайлсан байж болзошгүй нөхцөл байдалтай байна. Яагаад гэвэл, гэрчүүд мэдүүлээд хохирогч өөрөө гомдол гаргаад байхад цагдаагийн байгууллага эрүү үүсгээгүйгээс энэ 2 этгээд оргон зайлсан байх магадлал маш өндөр. Цагдаагийн байгууллага энэ асуудал дээр яагаад ингэж хайнга хандаж байгааг бид гайхаж байна.

Мөн олны анхаарал татаж байгаа нэг асуудал нь Д.Номуундарь охиныг сэтгэцийн хувьд эрүүл биш гэсэн мэдээлэл.

            Үүн дээр тайлбар өгөхөд, охин сэтгэцийн хувьд цоо эрүүл бөгөөд ЭЕШ-даа маш өндөр оноо аваад их дээд сургуульд элсэн орсон байна. Тиймээс түүний сэтгэцийн талаар мэдээлэл тарааж байгаа хүмүүс түүний нэр төрд халдаж, асуудлыг өөр тийш чиглүүлэх гэсэн санаатай байна гэж үзэж байна.

Мөн охиныг бичлэг хийсний дараа хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсээс ирж шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр Д.Номуундарь ямар нэгэн байдлаар хар тамхи, мансууруулх бодис хэрэглэдэггүй гэдэг нь тогтоогдсон. 

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZOCHIN:ODOO L MEDEJ BGAA YUMYY 2018-01-10
Puujee:Худлаа ингэж ярьж байхаар хурдан наад хэргээ илрүүлээч !!! 2018-01-10
Нэмэхээ:ЭНЭ ХҮҮХДҮҮД ЭЭЖ ААВ НЬ БАЙХГҮЙ БОЛ АМЬДРАХ ЧАДВАРГҮЙ Л ХҮМҮҮС БОЛЖ ӨСӨЖ БАЙНА 2018-01-11
RAGCHAA:HUUHDUUDEE HORLOGCHID YAY GEHEV !!! 2018-01-11
хуулв:баян айлын тэнэг хүүхдүүд хүчин хийчихээд гадаадад аав ээж нь гаргажээ. ойлгомжтой асуудал 2018-01-11
Зочин:Намуундарь үнэхээр шударга охин байна. 2018-01-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?