ОРОН ДАЯАР ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2018-02-05  

Өнөөдөр орон даяар элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ. 

ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр буюу 2-р сарын 5-наас эхлэн дөрөвдүгээр сарын 16-ны 18.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй,нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг мэдэгдлээ.

Энэхүү шалгалтад 2018 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.

Их, дээд сургуульд суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Засгийн газрын тогтоолын дагуу Монгол хэлбичгийн шалгалтад хамрагдсан байна.

Бүртгүүлэгч бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламжийг хэвлэх юм. 

Энэ жилийн ЭЕШ-д хэд хэдэн өөрчлөлт орсон байна. Үүнд:

·         Улсын бүртгэлийн ерөнхий газраас шалгуулагчийн хувийн мэдээллийг авдаг болсон

·         Шалгуулагч Мобиком корпорацын “Candy” үйлчилгээг ашиглан шалгалтын төлбөрөө төлөх боломжтой.

·         Бүртгүүлэхдээ файлаар оруулсан цээж зургаа урьдчилан харах боломжтой болсон

·         Өмнөх оны шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан зэрэг болно.

Бүртгэлийг www.eec.mn цахим хаягаар хийх бөгөөд Монгол хэлбичгийн шалгалтаас бусад нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг байх юм. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байх бөгөөд бүртгүүлэхдээ мэдээллээ сайтар нягтлах шаардлагатай.

Бүртгэлтэй холбоотой нэмэлт мэдээлэл, санал, хүсэлтийг Боловсролын үнэлгээний төвийн 70119498, 75779498info@eec.mnwww.facebook.com/eec.mn хуудсаар хүлээн авах юм байна. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?