ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД НЭГДСЭН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САНТАЙ БОЛЛОО

2018-02-05  

Цахим мэдээллийн санг Монголд анх удаагаа улсын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 6000 орчим үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан нээлээ. Тэдний мэдээллийг нэгдсэн санд оруулснаар үйлдвэрлэгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэх, дэмжлэгийг оновчтой зохион байгуулах зорилгоор аж үйлдвэрийн салбар бий болгоод байна.Мөн энэхүү цахим мэдээллийн сангаар дамжуулан дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах замаар борлуулалтыг нэмэгдүүлэх, иргэдийг дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэгдсэн мэдээллээр хангах, төр хувийн хэвшлийн бодит мэдээлэлд үндэслэн үр дүнд суурилсан байдлаар зохион байгуулах, төрийн болон төрийн өмчит ААН-үүдийг дотоодоос худалдан авалт хийхэд нь зориулж дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний мэдээллээр хангах, аж үйлдвэрийн дэд салбаруудын чадавхийг тооцоолон гаргаж, гадаадад экспортлох боломжтой нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцох, шаардлагатай ажиллах хүчний  хэрэгцээ, түүхий эдийн хэрэгцээ, санхүүгийн дэмжлэг болон төрөөс үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зэрэг арга хэмжээг нэг цэгээс шуурхай хүргэх зорилготой юм байна.

Иргэд, ААН-үүд цахим мэдээлийн санд www.industry4.nda.gov.mn хаягаар орж бүртгүүлж болох юм байна. Ингэхдээ тухайн аймаг, нийслэл, сум, дүүраг, баг, хороонд томилгодсон ажлын хэсгээс холбогдож хамтран бөглөх юм байна.

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?