Монгол эр, солонгосын к-рор хамтлагийн дуучныг хооронд харьцуулсан хэлэлцүүлэг сошиал ертөнцийг багагүй шуугиулав. Хэн нь эр хүн бэ?, эр хүн хэрхэн харагдах ёстой вэ? гээд.
Монгол эрийн хувьд, цээжээ нүцгэлэн цасан дээр завилан сууж, цэнгэг хүйтэн агаарыг цээж дүүрэн амьсгалж харагдана.
Харин солонгос эрийн хувьд загварын "манекен" ч юм шиг, илэрхий эмэгтэйлэг харагдах аж. К-рор хамтлаг дэлгэрэхийн хэрээр ийм эрэгтэй дүр төрх зүүн өмнөд азид ихээхэн моодонд орж байгаа гэж хэлж болно. Харин эр хүний нь хувьд солонгос эрийг дэндүү нялхамсаг, шалчгар, хүүхэмсэг гэх олны санал давамгайлж байгаа нь солонгосчуудад таагүй нөхцөл үүсгэсэн гэж ажиглагчид үзжээ. Тиймээс солонгосчууд, "Энэ зураг дээр байгаа хүн бол солонгос биш. Хятад, филиппиний эрлийз гэж" дүйвүүлэхийг оролджээ.
Харин зураг дээр байгаа хүчирхэгч, өргөн цээжтэй, булчин нь зангирсан эр хүн бол Монголын алдартай бөх, Бямбажав гэдэг улсын харцага цолтой бөх хүн байгаа юм байна гэж сошиал ертөнцөд дурджээ. Монгол эр хүний тухай ийм нэгэн сайхан мэдээлэл гарсныг хуваалцлаа.
Э.ЦЭНД