Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

СУМЫН ЗААН ЦОЛТОЙ СУМААГИЙН ХИШИГДАЛАЙ ДѲРВѲН ХҮҮХДИЙН АМИЙГ АВАРСАН БАЙНА

2019-11-08  

Бѳх барилдчихдаг С.Хишигдалай арьс,  модон эдлэл хийдэг гарын ур дүйтэй. Захиалга бага үедээ таксины жолооч хийнэ. - Үүрийн 04.00  цагт Хайлааст руу зорчигч хүргэж өгөөд эргэтэл бяцхан  хүүхдүүдийн  уйлан бачимдах дууг сонссон. Эргэн тойрноо харвал дэргэдэх хашаан дахь гэр дүрэлзэн шатаж байсан. Тэндээс хүүхдүүдийн дуу хадаж байсан. Машинаа хаячхаад гэрт  гүйхээр  ортол 4-13 насны дѳрвѳн хүүхэд айсандаа учраа ч  олохгүй, хѳдѳлж чадахгүй  уйлалдаж байсан.  Хачирхалтай нь, тэр гэрт насанд хүрсэн нэг ч том хүн байгаагүй. Тэгээд том эгчид нь хамгийн бага дүүг нь тэврүүлж,   6, 7 насны  хоёр дүүг нь тэврэн гэрээс амжиж  гарцгаасан. Эргээд хартал гэр ч нурсан. Дуудлага ѳгѳх хооронд  гэр нь бүрэн шатсан" гэж Хишигдалай байдлыг дурдсан.  Таван охинтой Хишигдалай бусдын эзэнгүй орхисон дѳрвѳн хүүхдийн амийг аварч, нэгэн монгол айлыг элэг бүтэн үлдээх гавьяа байгууллаа.

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?