ЕСБХБ: Монголын эдийн засаг 2027 онд 5.5 хувиар өснө, инфляц нэг оронтой тоонд орж болзошгүй

2 цагийн өмнө  

Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монголын эдийн засаг 2027 онд 5.5 хувиар өснө гэж таамаглалаа. Өсөлтийг нүүрс, зэсийн экспорт голлон хангана гэж үзжээ.

Банкны ахлах банкир М.Жавхлангийн хэлснээр 2026 онд мах, түлшний үнийн өсөлтөөс болж инфляц огцом өссөн ч махны үнэ тогтворжиж, ирэх жил нефтийн үнэ буурах төлөвтэй байгаа тул инфляц тогтворжиж, нэг оронтой тоонд орж болзошгүй байна. Харин Засгийн газар ойр ойрхон солигдож байгаа нь бодлогын тогтворгүй байдал үүсгэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа хойшлуулах шалтгаан болж байгааг тэрээр анхааруулжээ.

Мөн энэ онд хувийн хэвшлийн тендерээр шалгарсан сэргээгдэх эрчим хүчний хэд хэдэн төсөл 2027 онд хэрэгжиж эхлэх хүлээлттэй байна. Хаан банкны “Эдийн засгийн төлөв 2027” тайланд ч түүхий эдийн экспорт өндөр хэвээр байж, ам.долларын ханш тогтвортой байх төлөвийг дурджээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Дарханд 800 сая ам.доллароос дээш өртөгтэй гангийн цогцолбор барих тендерт Бээжингийн “Жианлун” групп шалгарлаа
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" 320 МЯНГАН ТОНН НҮҮРСИЙГ 46.3 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖААЛЛАА
МИАТ "ӨГӨДЭЙ ХААН" ШИНЭ ОНГОЦОО ХҮЛЭЭН АВЧ ГАЗАРДЛАА: АНУ РУУ ШУУД НИСЛЭГИЙГ 2028 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД ЭХЛҮҮЛЭХ БЭЛТГЭЛ ХАНГАГДАЖ БАЙНА
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС 200 САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ, 250 САЯЫН ЗЭЭЛИЙН ШУГАМ НЭЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА
АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААР ДАРХАН-УУЛ ТЭРГҮҮЛЖ, АЙМГУУДЫН ДУНДАЖ ОНОО 66.6-ААС 61.5 БОЛЖ БУУРЧЭЭ
ХӨРӨНГИЙН БИРЖИЙН АРИЛЖАА 1.592 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, БҮХ ЦАГ ҮЕИЙН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭ ШИНЭЧЛЭВ
МОНГОЛБАНКНЫ ХУРИМТЛАГДСАН 6.9 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ ҮНЭТ ЦААСААР НӨХӨХ САНАЛЫГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ТӨСВИЙН ОРЛОГО 29.7 ИХ НАЯДАД ХҮРЧ, МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 55.9 ИХ НАЯД БОЛЛОО
ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНЭ 13.4 ХУВИАР ӨСӨЖ, МАХНЫ ҮНЭ 44.4 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ
АРХИВ ЗУРАГ — УСТГАХГҮЙ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?