Цахим залилан: 10 сард 15,600 хэрэг бүртгэгдэж, хохирол 70 тэрбум төгрөг давлаа — Цагдаа дансыг 24 цагийн дотор битүүмжилдэг болжээ

1 цагийн өмнө  

Энэ оны эхний 10 сард улсын хэмжээнд залилангийн 15,600 гаруй хэрэг бүртгэгдэж, хохирол 70 тэрбум төгрөг давсан тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Цахим залилангийн хохирогчдын 36 хувийг онлайн худалдааны залилан эзэлж, мөрийтэй тоглоом, хууль бус сугалаа 18 хувийг эзэлжээ. Залилагчид хиймэл оюунаар хоолой хувиргах, банк, цагдаа, прокурорын нэрийг барих зэрэг аргыг улам нарийсгаж байгаа аж. Харин цагдаа, прокурор, арилжааны банкны ажилтнуудаас бүрдсэн Залилангийн эсрэг төв одоо дансыг 24 цагийн дотор битүүмжилдэг болсон нь өмнөх 3–5 хоногийн хугацааг эрс богиносгож, 35 тэрбум гаруй төгрөгийг царцааж амжсан байна.

Иргэд та залилангийн хохирогч болсноо мэдмэгцээ дүнгийн их, багаас үл хамааран 102 дугаар болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 51-265666 дугаарт яаралтай мэдэгдээрэй. Танихгүй хүнд иргэний үнэмлэх, дансны мэдээллээ өгөхгүй байхыг анхааруулж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Бээжин–Улаанбаатар–Эрхүү чиглэлийн зорчигчийн галт тэрэг зургаан жилийн дараа дахин аялж эхэллээ
Нөмрөгийн түймрийн хохирлыг 3.35 их наяд төгрөг буюу 928 сая ам.доллароор тооцлоо
ИРЭХ САРЫН 3-НД "ЗУЛЫН 25" ТОХИОНО: ЗУЛ ӨРГӨЖ, БУЯН ҮЙЛДЭХ ӨДӨР
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН ТӨРИЙН ОРДОНД НЭЭГДЛЭЭ
ӨНӨӨДӨР ИХ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -4…-6 ХЭМ, ЗАМД ХАЛТИРГАА ҮҮСНЭ
"ӨВЛИЙН ИДЭШ-2026" ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА: ҮХРИЙН МАХ 22,000–24,000, ХОНИНЫ МАХ 18,500 ТӨГРӨГ
ӨНӨӨДӨР УЛС ТУНХАГЛАСНЫ 102 ЖИЛИЙН ОЙ: БҮХ НИЙТЭЭР АМАРЧ, ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ, ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД ХЭВИЙН АЖИЛЛАНА
АТГ 1.082 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БАРЬЦАЛДУУЛАГЧИЙГ БИТҮҮМЖИЛЖ, "ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ"-ИЙН ЗАХИРАЛ С.ДАВААСҮРЭНГ ЧӨЛӨӨЛЛӨӨ
ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ ЦАС ОРОХГҮЙ, -3…-5 ХЭМ: ХАРИН 25–26-НД ШИЛЖИХ ШӨНӨ ЦАС ОРЖ ШУУРНА
УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРААР Б.ТУНГАЛАГ, У.УРАНЧИМЭГ, Г.АРИУНБААТАР НАРТ АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛ ХҮРТЭЭНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?