
Үзэсгэлэнгийн ханшаар үхрийн мах нэг кг нь 22,000–24,000, адууны мах 17,500, хонины мах 18,500, ямааны мах 12,600 төгрөг байна. Энэ нь хотын зах, худалдааны төвүүдийн дундаж үнээс (хонины ястай мах 24,300, үхрийн цул мах 34,500 төгрөг) доогуур байгаа юм. Эхний өдрийн байдлаар 21 аймаг, нийслэлээс 15 компани, есөн хоршоо, 73 малчин оролцжээ.
Худалдаанаас гарал үүслийн гэрчилгээтэй гулууз мах, савласан махан бүтээгдэхүүн, ааруул, ээзгий, өрөм, шар тос, зөгийн бал, жимс, хүнсний ногоо авах боломжтой. Баярын өдрөөр ч худалдаа үргэлжлэх тул иргэд өвлийн идшээ нэг дороос бэлдэх боломжтой.