
АТГ уг асуудлыг мөрдөн шалгаж, захирлыг чөлөөлөх саналыг холбогдох байгууллагад хүргүүлсний дагуу түүнийг ажлаас нь чөлөөлжээ. Хилээр оруулж ирсэн 1.082 тэрбум төгрөгийн өртөг бүхий барьцалдуулагчийг битүүмжилсэн байна. Нийслэлийн Засаг дарга мэдэгдэхдээ одоо борлуулж байгаа өдөрт 2,100 тонн түлшинд хортой бодис илрээгүй, компанийн барьцалдуулагчийн нөөц гуравдугаар сарыг дуустал хүрэлцэх бөгөөд борлуулалтын цэгүүдээс өдөр бүр дээж авч лабораториор шинжлүүлэх ажлын хэсэг байгуулсан гэжээ.
Иргэд одоо хэрэглэж байгаа түлшээ санаа зоволгүй хэрэглэх боломжтой гэж албаныхан мэдээлсэн ч хэрэг мөрдөн шалгагдаж байгаа тул эцсийн дүгнэлтийг хүлээх шаардлагатай байна.